bie daalt

bie daalt

20:30 , 2016-11-28 .. Бичигдсэн: монгол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 ШИНЭ АНАГААХ УХААН” ДЭЭД СУРГУУЛЬД 2016-201ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуульд 2016–2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг БСШУ-ны сайдын 2013оны А/79 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” болон энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.

1.2.    “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуульд оюутан элсүүлэх ажлын зорилго нь шалгуулагчдын ерөнхий боловсролын түвшин, мэдлэг, чадвар, авъяасыг бодитойгоор үнэлэх, эмч, эм зүйч болох чин хүсэлтэй хүмүүсийг шалгаруулан элсүүлэхэд оршино.

1.3.    Элсэлтийн ажлыг Улаанбаатар хотод “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс, хөдөө орон нутагт МИДСК-ийн шугамаар нэгдсэн байдлаар зохион байгуулна.

1.4.    Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод явуулна.

1.5. Элсэлтийн ажлыг зохион байгуулахдаа элсэгчдээс хуульд заагдаагүй төлбөр хураамж, хандив авахгүйгээр явуулна. 

1.6.    Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний шатанд: “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуульд элсэх хүсэлтэй иргэн энэхүү журмын 2.4-д заасан Ерөнхий шалгалт (ЕШ) өгнө. Хоёр дахь шатанд: ЕШ өгч, энэхүү журмын 2.1, 2.4-д заасан болзлыг хангасан иргэний хүсэлтийг “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч, зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.

1.7.  Элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэргэжлийн түвшин тогтоох зорилго бүхий ЕШ-ыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас эрх олгосон хөндлөнгийн байгууллага буюу Боловсролын Үнэлгээний Төв улс даяар нэгдсэн журмын дагуу зохион байгуулна.

1.8.    Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийн www.ncm.edu.mn вэб сайтад байрлуулна.

Хоёр. Элсэгчдэд тавигдах шаардлага ба шалгалт

2.1.     “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуульд элсэгч бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.

2.2.     Улаанбаатар хотын ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсөгчид сургууль дээр биеэрээ ирж бүртгүүлнэ.

2.3.      Хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсөгчид өөрийн аймаг дээр ажиллах элсэлтийн комисст биеэрээ бүртгүүлэх ба мөн Улаанбаатар хотод  ирж, “Шинэ Анагаах ухаан” дээд сургуулийн элсэлтийн комисст бүртгүүлж болно.

2.4.     “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийн аль салбарт, ямар мэргэжлийн чиглэлээр элсэхэд ямар хичээлийн ЕШ өгсөн байхыг доор тусгав. Үүнд:

Элсүүлэх хөтөлбөр (мэргэжил)

Шалгалт (ЕШ)

ЕШ-ийн босго оноо

Суралцах хэлбэр,  хугацаа (жил)

Төгсөгчдөд олгох боловсролын зэрэг

Анагаах ухаан D091201

Хими, биологи, математик, физик, англи хэлний аль нэгээр

400-аас дээш

Өдөр, 6 жил

Бакалавр

Уламжлалт анагаах ухаан, D091701

Өдөр, 6 жил

Зүү, төөнө засал D091702

Өдөр, 6 жил

Эм зүйч, D091601

Өдөр, 5 жил

Уламжлалт анагаах ухаан Е09170101

Мэргэжлийн шалгалт,

Гадаад хэл

Өдөр, 2 жил

Магистр

Эм зүй Е09160101

2.5.     Элсэлтийн шалгалтуудыг дахин авахгүй.

2.6.     2014-2016 оны ЕШ-ийн батламжууд хүчин төгөлдөр байна.

2.7.      Дээрх хүснэгтэд заасан хичээлүүдийн аль нэгэн дээр ЕШ-д авбал зохих босго онооноос дээш оноо авсан элсэгчдийг бүртгэн, хяналтын тоонд багтаан шалгаруулж элсүүлнэ.

2.8.     Урьд нь дээд боловсрол болон анагаахын чиглэлээр тусгай дунд боловсрол эзэмшсэн иргэдийг элсүүлэхдээ 2.4-д заасан хичээлүүдийн аль нэгээр заавал ЕШ өгсөн байх шаардлага тавина.

2.9.     Гадаадын иргэдийг элсүүлэх асуудлыг жич шийдвэрлэнэ.

Гурав. Элсэгчдийг бүртгэх, хяналтын тоонд багтаан элсүүлэх

3.1.     “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуульд элсэхийг хүсэгчдийг (3.2-д заасан холбогдох материалын хамт) 2016 оны 7-р сарын 1-ээс 7-р сарын 5-ыг дуустал “Шинэ Анагаах Ухаан” дээд сургууль дээр өдөр бүр 9.00-17.00 цагийн хооронд хүлээн авч, бүртгэнэ.

3.2.      Элсэхийг хүсэгчид заавал өөрийн биеэр ирэх ба дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

·      Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт

·      Ерөнхий шалгалтын батламж (ЕШ дээр авсан оноогоо хэвлэмэл хэлбэрээр гаргаж авчрах)

·      Сурагчийн хувийн хэрэг

·      Иргэний үнэмлэх

·      Цээж зураг 2 хувь

·      Бүртгэлийн хураамж 5000 ₮

3.3.     “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуульд элсэх болзол хангасан иргэн элсэхийг хүссэн хүсэлтээ гаргах эрхтэй боловч элсэх боломж нь хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн өрсөлдөөний байдлаар хязгаарлагдана.

Дөрөв. Оюутан элсүүлэх шалгаруулалт

4.1.     “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуульд нийслэл болон аймгуудаас элсүүлэх хяналтын тоог  БСШУЯ-аас тогтооно.

4.2.     Ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдийн ЕШ-ын оноон дээр Боловсролын гэрчилгээний дундаж оноог нэмж нийт онооны жагсаалтыг 2016 оны 7-р сарын 6-ны 9.00 цагт гаргана.

4.3.     “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуульд тэнцэх болзол хангасан хүмүүсийг мэргэжил тус бүрээр нийт онооны дарааллаар элсүүлэх ажлыг 2016 оны 7-р сарын 6-ны өдөр 10.00 цагт сургууль дээр зохион байгуулна.

4.4.     Дурьдсан хугацаанд ирж хувиараа аваагүй элсэгчийг хүлээхгүйгээр дараагийн элсэгч онооны дарааллаараа сонголт хийнэ. 

4.5.     Элсэгчид мэргэжил ангиа сонгохоор ирэхдээ дараах материалыг эх хувилбараар нь бүрдүүлэн ирнэ. Үүнд:

·         Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй адилтгах бичиг баримт

·         ЕШ-ын батламж

·         Сурагчийн хувийн хэрэг 

·         Бүртгэлийн хуудас

4.6.     Сургуульд суралцах томилолтыг сургалтын төлбөрийн 50-иас доошгүй хувийг төлсөн элсэгчид олгоно. Төлбөрийг Хас банкин дахь 5000 429 347 тоот дансанд тушаана.

4.7.     Урьд нь дээд боловсрол эзэмшсэн болон анагаахын чиглэлийн коллеж төгсч, ЕШ өгсөн элсэгчдийг “Шинэ Анагаах Ухаан дээд сургуулийн оюутны шилжилт хөдөлгөөний журам”-д заасны дагуу зохих мэргэжил, курсэд нь элсүүлэн суралцуулж болно.

Тав. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх

5.1. 2015, 2016 оны Улсын хими ба биологийн олимпиадад шагналт байр эзэлсэн сурагчийг шууд элсүүлнэ.

5.2.    Ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчийг 1-р курсийн сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.

5.3.    Ерөнхий шалгалтанд 750-иас дээш оноо авсан элсэгчдийг 1-р курсийн сургалтын төлбөрөөс 50 хувь хөнгөлнө.

5.4.    Ерөнхий шалгалтанд 700-иас дээш оноо авсан элсэгчдийг 1-р курсийн сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө.

5.5.    Аймаг, хот, улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнд шагналт байр эзэлсэн, олимпиад, эрдэм шинжилгээний бага хуралд оролцож шагналт байр эзэлсэн, цэргийн алба хаасан элсэгчдийг урилгаар элсүүлнэ.

Зургаа. Элсэх болзол хангасан элсэгчдийг хичээлийн жил эхлэхэд бүртгэх

6.1.  Хяналтын тоонд багтан элссэн хүмүүс 2016 оны 8-р сарын 24-28-нд “Шинэ Анагаах Ухаан” дээд сургуулийн Оюутны албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

6.2.    Дурьдсан хугацаанд ирээгүй хүнийг сургууль орхисонд тооцож хасна.

6.3.    Улаанбаатар хотоос элсэгчид намар бүртгүүлэхдээ дараах бичиг материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

1.    Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг

2.    Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

3.    Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

4.    Сургалтын төлбөр төлсөн баримт

5.    Цээж зураг 4

6.4.    Хөдөө орон нутгаас элсэгчид намар бүртгүүлэхдээ дараах бичиг материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

1.    Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт

2.    ЕШ-ын батламж

3.    Сурагчийн хувийн хэрэг

4.    Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

5.    Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

6.    Цээж зураг 4 ш

7.    Сургалтын төлбөр төлсөн баримт

6.5.        Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбоотой асуудлыг “Шинэ Анагаах Ухаан” дээд сургууль хариуцахгүй бөгөөд хариуцлагыг элсэгч өөрөө хүлээнэ.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

монгол

Сүүлийн бичлэгүүд

bie daalt
bie daalt
bie daalt
bie daalt
bie daalt
bie daalt
bie daalt
bichleg
(гарчиггүй)
bie daalt

Найзууд




:-)
 
xaax